Мэнэнгийн хилчид Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн малчин өрх н.Амархүүгийн гэр бүлийн ихэр охиныг энэ сарын 9-ний өдөр өлгийдөн авчээ. Ихэр охины ээж Д.Лхамсүрэн аймгийнхаа төв орох боломжгүй байсан тул Хилийн цэргийн 0306 дугаар ангийн Эрүүл мэндийн төв анхан шатны тусламжийг цаг алдалгүй хүргэсэн байна.

Ихэр охиныг Хилийн цэргийн 0306 дугаар ангийн Эрүүл мэндийн төвийн дарга, дэслэгч Б.Даваамягмар, ахмад С.Галбадрах болон Матад сумын эх баригч эмч нар эсэн мэнд өлгийдөн авчээ.

Эх үрсийн биеийн байдал сайн байна гэж Хил хамгааллах байгууллагаас мэдээллээ.

#Мэнэнгийн тал, #орнод аймгийн Матад сум,