Газрын тосны үнэ энэ долоо хоногт ойролцоогоор 20 хувиар өслөө. Энэ нь сүүлийн хоёр жилийн хугацаан дахь долоо хоногийн дүнгээр хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна.

ОХУ-ын эсрэг авч буй хориг арга хэмжээтэй холбоотойгоор газрын тосны нийлүүлэлт эрс буурах төлөвтэй болоод байгаа юм. Үүний улмаас газрын тосны үнэ 2008 оноос хойших дээд түвшинд хүрээд байна. Цаашдын төлөвийг харвал газрын тосны үнэ өсөлтийн трендээ хадгалахаар байна.

Хэрэв ОХУ-ын нийлүүлэлт тасалдсан хэвээр байвал энэ оны эцсээр брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 185 ам.доллар хүрнэ гэж “JPMorgan Chase” тооцоолжээ.

Эх сурвалж: BloombergMongolia

#газрын тос,