Лхагва гарагийн орой 22:00 цагийн орчимд Украины нийслэл Киевийн тэнгэрийг нууцлаг биет гэрэлтүүлж, хүмүүс үүнийг эвдэрсэн хиймэл дагуул эсвэл харь гарагийн хөлөг байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсэн байна.

Киевийн захиргаа урьдчилсан байдлаар үүнийг НАСА-ийн хиймэл дагуул гэж үзэж байгаагаа мэдэгдсэн бол АНУ-ын сансрын агентлагийн хэвлэлийн төлөөлөгч үүнийг үгүйсгэж, хиймэл дагуул нь тойрог замд байгааг мэдэгдсэн байна.

Харин Украины Агаарын цэргийн хүчнийхэн энэ гэрлийг солир байж магадгүй гэж таамаглажээ. Ямар ч байсан Оросын агаарын довтолгоо биш гэдэгт агаарын цэргийн хүчин итгэлтэй байна.

Нийслэл Киевийн тэнгэрт 22:00 цагийн орчимд тод гэрэл ажиглагдсаны дараа агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх дохиог идэвхжүүлсэн боловч агаарын довтолгооноос хамгаалах системийг ажиллуулаагүй гэж Киевийн цэргийн захиргааны дарга Сергей Попко “Telegram”-аар мэдэгдэв.

АНУ-ын сансрын агентлаг 300 килограмм жинтэй “RHESSI” хиймэл дагуулаа лхагва гарагт агаар мандалд дахин оруулна гэдгээ энэ долоо хоногийн эхээр зарласан.

НАСА-ийн мэдэгдсэнээр нарны туяаг ажиглахад ашигладаг “RHESSI” нь 2002 онд дэлхийн нам дор тойрог замд гарч, 2018 онд ашиглалтаас гарсан байна.

Гэвч НАСА-ийн Харилцаа холбооны албаны ажилтан Роб Маргетта Киевт гэрэл гарах үед хиймэл дагуул тойрог замдаа хэвээр байсан бөгөөд шөнийн цагаар дэлхийн агаар мандалд нэвтрэх болно гэж тайлбарлажээ.

Украины олон нийтийн мэдээллийн хэрэгслээр уг гэрэл нь юу байж болох тухай онолыг дэвшүүлсээр байгаа бөгөөд харь гарагийн хөлөг байж магадгүй гэх таамаг хүмүүсийн дунд алдартай сэдэв болжээ.

https://www.youtube.com/watch?v=qD5-iWh6BeA

Эх сурвалж: BBC

#Киев, #УКраин, #нууцлаг биет,