Хуванцар хутга, таваг, хоолны сав зэрэг нэг удаагийн хэрэглээний бүтээгдэхүүнийг Англид хориглох гэж байгаа тухай тус улсын засгийн газар мэдэгдэв.

“Greenpeace” зэрэг байгаль орчны идэвхтнүүд уг хоригийг сайшаасан боловч хуванцрын хэрэглээг багасгах өргөн хүрээний стратеги шаардлагатай байгааг онцолсон байна.

Засгийн газрын тоо баримтаас харвал Англид жил бүр 1.1 тэрбум нэг удаагийн таваг, дөрвөн тэрбум гаруй хуванцар хутга хэрэглэдэг.

Нэг удаагийн хуванцар хоолны хэрэгсэл нь хүнсний эрүүл ахуйн талаас таатай сонголт байж болох ч хуванцар нь ихэвчлэн задардаггүй бөгөөд хогийн цэг дээр олон жил хадгалагдаж, хөрс, усыг бохирдуулсаар байдаг.

Байгаль орчин, хүнс, хөдөө орон нутгийн асуудал эрхэлсэн газар (Defra)-ын мэдээлснээр Англид амьдарч буй хүн бүр жилд дунджаар 18 ширхэг нэг удаагийн хуванцар таваг, 37 ширхэг хуванцар халбага, сэрээ, хутга хэрэглэдэг бол үүний ердөө 10 хувь нь л дахин боловсруулагддаг байна.

Хориг хэзээнээс хүчин төгөлдөр болох нь тодорхойгүй байна.

Байгаль орчны яамны нарийн бичгийн дарга Терезе Коффи энэ алхам нь хойч үедээ зориулж байгаль орчноо хамгаалж, хадгалж үлдэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж мэдэгджээ.

Үүнтэй төстэй хоригийг Шотланд, Уэльст аль хэдийн мөрдөж байгаа бол нэг удаагийн хуванцар соруул, хутгуур, чихний хөвөн зэргийг 2020 оноос Англид хориглож байв.

Хараахан хэрэгжиж эхлээгүй байгаа сүүлийн шийдвэрийн дагуу нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнийг хоолны газруудаас хоол авч явах, ундаа уух зэрэгт ашиглахыг хориглох ч супермаркет эсвэл дэлгүүрт зарахыг хориглоогүй байна. Засгийн газар уг асуудлыг өөр аргаар шийдвэрлэхээ мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

#Англи, #хуванцар,