Украины хилийн орчимд хурцадмал байдал хүндэрсээр байгаа энэ үед Украины төрийн бус байгууллагуудад өгсөн “Bitcoin”-ы хандивын хэмжээ огцом нэмэгдэж байгааг блокчейн аналитикийн “Elliptic” компани шинэ тайландаа дурджээ.

Эдгээр байгууллагууд нь ядууралтай тэмцэх, нийгмийн шударга ёсыг түгээн дэлгэрүүлэх ажил хийдэггүй, харин Украиныг дэмжигч хакерууд болон цэргийн байгууллагуудтай холбоотой байна.

“Elliptic”-ийн хэлснээр төрийн бус байгууллага болон бусад сайн дурын бүлгүүд Оростой хийх дайнд зориулж криптовалютаар хөрөнгө босгож байна гэж дүгнэжээ.

Орос улс Украйнтай хиллэдэг хил дээрээ 100-130 мянган цэрэг байршуулаад байгаа. Украины холбоотон АНУ тус бүс нутагт 3000 цэргээ шилжүүлж, дахин 8500 цэргээ өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан.

Тус тайланд дурдсанаар, орон нутгийн төрийн бус байгууллагууд сүүлийн 10 жилийн турш Украины цэрэг, зэвсэг, эмнэлгийн тусламж үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг үзүүлж иржээ. “Elliptic”-ийн хэлснээр банк, санхүүгийн байгууллагууд төлбөрийг хааж болзошгүй тул хандивлагчид төрийн бус байгууллагуудад мөнгө шилжүүлэхийн тулд “Bitcoin”-ыг ашигладаг байна.

"’Elliptic’ нь эдгээр сайн дурын бүлгүүд болон төрийн бус байгууллагуудын ашигладаг хэдэн криптовалютын түрийвчийг илрүүлсэн бөгөөд эдгээр түрийвчээр дамжуулан нийтдээ 570,000 гаруй долларын санхүүжилт хүлээн авсан ба энэ дүнгийн ихэнхийг зөвхөн өнгөрсөн жилд хүлээн авсан" гэж тайланд дурджээ. Тодруулбал 2021 онд криптовалютын хандив нь 900 гаруй хувиар өссөн байна.

“Bitcoin”-оор хандив хүлээн авч байгаа бүлгүүдийн тоонд Украины цэргүүдэд сургалт, цэрэг, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тусалдаг “Come Back Alive” буюу “Повернись живим”, Украины засгийн газартай холбоотой “Миротворец төв” зэрэг багтжээ.

Түүнчлэн Украины кибер холбоо, Беларусийн кибер партизануудын хакерист бүлгүүд криптовалютаар хандив авсан байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд Украины кибер холбоо дангаараа “Bitcoin”, “Litecoin”, “Ethereum” болон стейблкоиноор ойролцоогоор 100,000 доллар хүлээн авчээ.

“Elliptic”-ийн хэлснээр “Bitcoin” болон криптовалют нь Украин руу орж буй санхүүжилтийн багахан хэсгийг л бүрдүүлдэг ба тусламжийн ихэнх хэсэг нь уламжлалт төлбөрийн системээр дамждаг фиат валют хэвээр байна.

Эх сурвалж: Decrypt

#“Bitcoin”, #ОХУ, #УКраин,