Даваа гарагт “Boeing”-ын гүйцэтгэх захирал Дэйв Калхун, “Airbus Americas” компанийн гүйцэтгэх захирал Жеффри Книттел нар Байдены засаг захиргаанаас “5G” утасгүй сүлжээний шинэ үйлчилгээг нэвтрүүлэх төлөвлөгөөгөө хойшлуулахыг уриалж, энэ нь агаарын тээврийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж мэдэгджээ.

Удирдлагууд хамтарсан захидалдаа АНУ-ын Тээврийн нарийн бичгийн дарга Пит Баттигигээс “AT&T” болон “Verizon” компаниудын нэгдүгээр сарын таванд “C-Band” спектрийн “5G” утасгүй сүлжээг нэвтрүүлэх ажлыг хойшлуулахыг хүссэн байна.

Захидалд "’5G’ давтамжийн хөндлөнгийн нөлөө (интерференц) нь агаарын хөлгүүдийн аюулгүй ажиллуулах чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй бөгөөд нисэхийн салбарт асар их сөрөг нөлөө үзүүлж болзошгүй" гэж бичжээ.

Нисэхийн салбар болон Холбооны нисэхийн захиргаа (FAA) “5G” сүлжээг радио өндөр хэмжигч зэрэг агаарын хөлгийн мэдрэмтгий электрон төхөөрөмжид хөндлөнгөөс нөлөөлж, болзошгүй талаар санаа зовниж байгаа аж.

Энэ шалтгаанаар арван нэгдүгээр сард “AT&T” болон “Verizon” компаниуд “C-band” утасгүй үйлчилгээний арилжааны нээлтийг нэгдүгээр сарын таван хүртэл хойшлуулаад, хөндлөнгийн нөлөөллийг хязгаарлахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан.

Гэвч нисэхийн салбар үүнийг хангалтгүй гэж үзэж, “Boeing” болон “Airbus” компаниуд нисэх онгоцны буудал болон бусад чухал газруудын эргэн тойронд үүрэн холбооны дамжуулалтыг хязгаарлах санал гаргажээ.

Харин утасгүй сүлжээний салбарын “CTIA” групп “5G” сүлжээг аюулгүй гэж мэдэгдээд нисэхийн салбарыг баримтыг гуйвуулж байна гэж буруутгав.

Эх сурвалж: Reuters

#“5G” утасгүй сүлжээ, #“Airbus” компани, #“Boeing” компани,