Хоёр жилийн өмнө тансаг хуримаа хийж, олон хүний хайрыг татаж байсан Бэн Аффлек, Женнифер Лопез нар гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд ханджээ.
“Variety” сэтгүүлийн мэдээлснээр Лопез мягмар гарагт Лос Анжелес мужийн дээд шүүхэд өргөдлөө өгсөн байна. Тус өргөдөлд хосуудын албан ёсоор салсан өдрийг дөрөвдүгээр сарын 26-ны өдөр гэж тэмдэглэсэн байжээ.
Лопез, Аффлек нар 2000-аад оны эхээр “Gigli” киноны зураг авалтын үеэр танилцсаныхаа дараа үерхэж байсан бөгөөд тэр үед шар хэвлэлүүд тэднийг “Беннифер” гэж нэрлэдэг байв.
Тухайн үед Аффлек гэрлэх санал тавьж, хосууд 2023 оны есдүгээр сард хуримын өдрөө товлосон байсан ч хуримаа хийхээс хэд хоногийн өмнө хуримаа хойшлуулж, 2004 оны нэгдүгээр сард албан ёсоор салсан юм.
Тэд 20 жилийн дараа харилцаагаа сэргээж, 2022 оны долдугаар сард Лас Вегаст гэрлэлтээ баталгаажуулсан бөгөөд 2022 оны наймдугаар сарын 20-нд буюу одоогоос яг хоёр жилийн өмнө Жоржиа мужид хуримын ёслолоо хийж байв.
Гэсэн ч сүүлийн саруудад тэд тусдаа амьдарч, Беверли Хиллс дэх байшингаа зарсных нь дараа тэдний салалтын тухай цуурхал тараад байсан юм.
Эх сурвалж: CNN

#Бен Аффлек, #Женнифер Лопез, #салалт,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3589