АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский нар лхагва гарагт нэг цагийн турш утсаар ярилцах үеэрээ Оросын Украинтай хийж буй дайныг зогсоохын тулд хамтран ажиллахаар тохиролцсоныг Цагаан ордон мэдэгджээ.

Хоёрдугаар сарын 28-нд Зууван танхимд болсон ширүүн маргааны дараа Зеленьский Трамптай анх удаа ярилцахдаа АНУ-ын дэмжлэгт талархлаа илэрхийлсэн бөгөөд хоёр удирдагч ойрын өдрүүдэд Саудын Арабд техникийн багуудын уулзалтыг зохион байгуулахаар тохиролцсон байна.

Зеленьский Трампаас агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт дэмжлэг хүссэн бол АНУ-ын ерөнхийлөгч Европоос шаардлагатай цэргийн хэрэгслийг олоход нь туслахаар болжээ.

Трамп мөн өмнөх өдөр нь Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн эрчим хүчний дэд бүтцийг онилсон халдлагыг зогсоох тохиролцооныхоо талаар өөрийн биеэр дуулгасан байна.

Зеленьский Трамптай хийсэн яриагаа ерөнхийд нь эерэг, маш бодитой, илэн далангүй гэж дүгнээд, Америктай, Ерөнхийлөгч Трамптай, Америкийн удирдлага дор энэ жил тогтвортой энх тайванд хүрч чадна гэдэгт бид итгэж байна гэж X дээр бичжээ. 

Тэрээр Киев Оросын дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоож, АНУ-ын өмнө нь санал болгосны дагуу фронтын шугамд ямар ч болзолгүйгээр гал зогсооход бэлэн гэдгээ дахин илэрхийлжээ.

Дайныг бүрэн зогсоох эхний алхмуудын нэг нь эрчим хүч болон бусад иргэний дэд бүтцэд цохилт өгөхийг зогсоох явдал байж болох юм. Би энэ алхмыг дэмжиж байгаа бөгөөд Украин үүнийг хэрэгжүүлэхэд бэлэн гэдгийг мэдэгдсэн. 

Түүнчлэн Украин эзлэгдсэн газар нутгаа Оросынх гэж хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг Трамп ойлгож байгаа гэж дараа нь сэтгүүлчдэд хэлжээ.

Зеленьский мөн мягмар гарагт хийсэн тохиролцооноосоо хойш цохилтоо үргэлжлүүлсээр байгаа нь Орос улс энх тайван байдалд бэлэн биш байгааг харуулж байна гэдгийг тэмдэглээд, АНУ-ыг аливаа гал зогсоох тохиролцоонд хяналт тавих ёстой гэж хэлсэн байна.

Хоёр удирдагч мөн цөмийн цахилгаан станцуудын талаар ярилцжээ. Албан ёсны мэдэгдэлд дурдсанаар Трамп нь АНУ цахилгаан станцуудыг ажиллуулах, магадгүй эзэмших боломжтой талаар Зеленьскийд санал тавьсан байна.

Зеленьскийн зүгээс Запорожье муж дахь цөмийн цахилгаан станцыг сэргээн засварлахад хамтран ажиллах асуудлаар АНУ-тай ярилцаж эхэлснээ мэдэгдэв.

Эх сурвалж: Reuters

#АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, #Украины дайн, #Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский,