АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шинээр зарласан татварын шинэчлэлээ 90 хоногийн хугацаанд түр зогсоох шийдвэр гаргалаа. Гэхдээ ийнхүү хүлээзнэх улсуудын жагсаалтаас БНХАУ-ыг хасаж, нийлүүлэх бараанд нь 125 хувийн татвар ногдуулна гэдгээ тэрбээр мэдэгджээ. Харин бусад улс орнууд энэ гурван сарын хугацаанд 10 хувийн татвар төлөхөөр байна.
Дональд Трампын энэхүү мэдэгдлийн дараа S&P 500 индекс 9.5 хувиар өссөн байна.
Одоогоор цөөнгүй улс орон татварын асуудлаар АНУ-тай хэлэлцээр хийхийг зорьж буй бөгөөд энэ гурван сарын хугацаанд тохиролцоонд хүрэх боломжтойг ч ажиглагчид онцолж буй.
Эх сурвалж: Euronews

#АНУ, #Дональд Трамп, #Дэлхийн мэдээ, #ТАТВАР,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557