Католик сүмийн тэргүүн, Ромын пап Францис таалал төгссөнтэй холбогдуулан сүсэгтнүүд, жуулчид Ватиканыг зорих нь эрс нэмэгдэж байна. Ирэх бямба гарагт Ватикан дахь Гэгээн Петрийн талбайд товлогдсон оршуулах ёслолд хэдэн сая хүн оролцох төлөвтэй байгаа юм.
Өнгөрсөн жил Ромд 37.3 сая жуулчин ирсэн бол энэ жилийн эхний саруудад 32 сая гаруй хүн аялж байгаа нь тун өндөр үзүүлэлт юм. Ромын зочид буудлууд сүсэгтнүүдэд зориулан гурван өдрийн тусгай багцуудыг санал болгож эхэлсэн бөгөөд үнээ өсгөөгүй, өсгөхгүй байх бодлого баримталж байна.
Пап Францисын шарилыг өнгөрсөн лхагва гарагт Гэгээн Петрийн сүмд залсан бөгөөд өнөөдөр, маргааш сүсэгтэн олон хүндэтгэл үзүүлэх боломжтой, мөн оршуулах ёслолд ч сүсэгтнүүд байлцах нээлттэй юм.
Ташрамд, 2005 онд Иоанн Павел II папын оршуулгад дэлхийн өнцөг булан бүрээс дөрвөн сая орчим хүн ирж байжээ.

Эх сурвалж: CNN

#онцолсон, #Дэлхийн мэдээ, #Ромын пап, #Ватикан дахь Гэгээн Петрийн талбай, #Ромын пап Францис,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557