НАТО-гийн гишүүн орнууд Польшийн зүүн хилд цэрэг, зэвсэг, агаараас хамгаалах систем байршуулж эхэллээ. Лхагва гарагийн үүрээр  Оросын гурван дроныг Польшийн агаарын хил дээр сөнөөсний зарим нь газар унасан бөгөөд үүний дараа НАТО  арга хэмжээ авч эхэлж буй нь энэ.

Энэ хүрээнд Нидерланд, Чех зүүн хил рүү хамгаалалт илгээхээ мэдэгдсэн бол Герман Литвад бүтэн бригад байрлуулж, агаараас хамгаалах ажиллагаагаа өргөжүүлнэ гэжээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мөн гурван “Rafale” сөнөөгч онгоц илгээж, Польшийн агаарын орон зайг хамгаалахад туслахаа мэдэгдсэн байна.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский баруун цэргийн төлөөлөгчдөд агаараас хамгаалах туршлагаа хуваалцахаа санал болгож, Европ даяар хамтарсан агаарын хамгаалалтын систем байгуулахыг уриалжээ.
Үүний зэрэгцээ Орос, Беларусийн хамтарсан “Запад 2025” цэргийн сургуулилалт өнөөдөр эхэлж буй нь бүс нутгийн аюулгүй байдлын түгшүүрийг улам нэмэгдүүлж байна. 

Эх сурвалж: BBC 

#Нато, #Польш,