Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Индонезийн төв хэсгийн Ява мужид өнгөрсөн долоо хоногт усархаг, ширүүн бороо орсны улмаас хөрс гулгалаа. Тус улсын Онцгой байдлын албаныхны мэдээлж буйгаар, одоогоор 18 хүн нас барж, олон арван хүн сураггүй болсон бөгөөд гамшгийн бүсэд эрлийн болон аврах ажиллагаа  үргэлжилсээр байна. 

Мужийн Силакап хотын нэгэн тосгонд л гэхэд арав гаруй орон сууц нурж, хүмүүс 3–8 метрийн гүнд дарагдаад буй. Мөн Банжарнегара хотод 30 орчим айлын орон сууц нурж, тариалангийн талбай сүйджээ.
Тус улсад өнгөрсөн есдүгээр сард эхэлсэн борооны улирал ирэх дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд хүчтэй аадар бороо орох магадлалтай тул үер бууж, хөрс гулгах эрсдэл өндөр байгааг цаг уурчид анхааруулсаар байна. 

Эх сурвалж: Reuters 

#Индонез, #хөрсний гулгалт,