Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайж Мохаммед бин Салманыг Цагаан ордонд хүлээн авч уулзлаа. 
Тэд энэхүү уулзалтаар олон салбарт яригдаж буй бизнесийн хэлэлцээрүүдийг урагшлуулах зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Тухайлбал, Саудын Араб АНУ-аас 48 ширхэг “F-35” онгоц худалдан авах хүсэлт гаргасан бөгөөд энэ гэрээг урагшлуулах талаар ярилцах нь.

Мөн технологи, үйлдвэрлэл, батлан хамгаалах зэрэг салбарт хоёр тал томоохон гэрээнүүд байгуулахаар төлөвлөж буй. Шинжээчдийн үзэж буйгаар, АНУ Саудын Арабтай стратегийн харилцаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд Трамп мөн энэ уулзалтаар Израилтай харилцаагаа сайжруулах талаар ч Саудын Арабтай санал солилцон хэлэлцэх төлөвтэй байгаа юм. 

Эх сурвалж: Reuters

#Дональд Трамп, #Саудын Арабын хунтайж,