Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ Венесуэлийн газрын тосны салбарт хориг тавьснаас хойш анх удаа нефть тээвэрлэгч танкерыг саатууллаа. Ерөнхийлөгч Дональд Трамп “Венесуэлийн эргийн ойролцоогоос нэг том танкерыг саатуулсан” хэмээн үүнийг албан ёсоор баталгаажуулан мэдэгдээд байна. Олон нийтийн сүлжээнд цацагдсан бичлэгээс харвал Америкийн тусгай албаныхан нисдэг тэргээр танкер руу очиж ажиллагааг гүйцэтгэсэн аж.
Венесуэлийн Засгийн газар АНУ-ын энэ үйлдлийг дээрэм хэмээн нэрлэж, олон улсын байгууллагад гомдол гаргахаа мэдэгдээд байгаа юм.
Гайанагийн далбаатай, “Skipper” нэртэй энэхүү танкер энэ сарын 4-5-нд Венесуэлийн Хосе боомтоос 1.8 сая баррель нефть ачин хөдөлсөн бөгөөд Куб Улс руу хүргэх ачааны хэсгийг Кюрасаогийн боомтын ойролцоо шилжүүлээд байхад нь ийнхүү саатуулжээ. Уг танкер өмнө нь “Adisa” нэртэй, Ираны нефть тээвэрлэж байсан бөгөөд үүний улмаас АНУ хориг тавиад байсан юм.
Танкерыг ийнхүү саатуулсны дараа Венесуэлийн нефтийн экспорт түр хугацаагаар саатаж, дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөний зэрэгцээ Каракас, Вашингтоны харилцаа хурцдаад буй.
АНУ-ын эрх баригчид Венесуэлийн нефтийн худалдааг хязгаарлаж, Мадурогийн Засгийн газарт шахалт үзүүлэхийг зорьж буй.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3557