Украин НАТО-д элсэх зорилгоосоо татгалзах санал гаргасан ч энэ нь Орос-Украины энхийн хэлэлцээний явцыг өөрчлөхгүй гэж АНУ-ын аюулгүй байдлын шинжээчид мэдэгдлээ.

АНУ-ын элч нартай хийж буй энхийн хэлэлцээний үеэр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн байгаагаа илэрхийлж, үүний оронд АНУ, Европ болон бусад түнш орнуудаас аюулгүй байдлын баталгаа авах боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Като хүрээлэнгийн Батлан хамгаалах, гадаад бодлогын судалгааны захирал Жастин Логан энэ алхам энхийн хэлэлцээрт нөлөө үзүүлэхгүй гэж тодорхойлжээ. Энэ нь Украины талаас хийж буй буулт,  илүү уян хатан байр суурьтай харагдах оролдлого хэдий ч бодит байдалд нөлөө үзүүлэхгүй хэмээн тэрбээр тайлбарласан байна.

Мөн Флоридагийн их сургуулийн стратегийн судалгааны профессор Эндрю Михта Украин НАТО-д элсэх нь тулгамдсан асуудал  биш, Киевийн аюулгүй байдлыг хангах өөр олон хэлбэр бий хэмээн онцолж буй. 

Нөгөө талаас, Москва дайныг дуусгах хэлэлцээнд хүчин чармайлт гаргахгүй байгаа нөхцөлд Украин НАТО-гоос татгалзана гэдэг энх тайвны төлөө хийж байгаа бодит алхам гэж ажиглагчид үзэж байгаа юм. 

Түүнчлэн НАТО-гоос татгалзсаныхаа хариуд Киев агаарын орон зайг хамгаалах, эсвэл Орос дахин томоохон довтолгоо эхлүүлбэл цэргийн тусламжаа нэмэгдүүлэх зэргээр АНУ-аас  нэмэлт баталгаа, дэмжлэг авч магадгүй байна. 

Эх сурвалж: Reuters 

#АНУ, #Нато,