Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын тусгай хүчин Венесуэлд цэргийн ажиллагаа явуулж, Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан. Тэгвэл Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгч Делси Родригес хар тамхины наймааг зогсоох, улс орны нөхцөл байдлыг тогтворжуулахад АНУ-тай хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Родригес  “хөгжилд чиглэсэн” хамтын ажиллагааны хөтөлбөрийг АНУ-тай  хэрэгжүүлэхийг уриалсан байна. “Олон улсын эрх зүйн хүрээнд, хөгжилд чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд АНУ-ын Засгийн газрыг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна. Манай ард түмэн, бүс нутаг, АНУ-д дайн биш, энх тайван, хэлэлцээ хэрэгтэй” гэж тэрбээр мэдэгдэлдээ дурджээ. 

Газрын тосны сайдын албыг хашиж байсан,  Мадурогийн ойрын холбоотон Делси Родригес өмнө нь Мадуро болон түүний гэргий Силия Флорес нарыг баривчилсныг “хүн хулгайлсан хэрэг” хэмээн эрс шүүмжилж байсан юм. Үүний зэрэгцээ Венесуэлийн эрх баригчид АНУ-ын газрын тосны салбарыг нээх, хар тамхины наймааг зогсооход хамтран ажиллахгүй бол дахин цэргийн цохилт өгөх боломжтой гэж Трамп анхааруулсан билээ. 
АНУ 2018 оны сонгуулийн дараа Мадурог хууль бус удирдагч гэж үзсээр ирсэн бөгөөд хар тамхины наймаа зэрэг хэд хэдэн зүйл ангиар буруутгаж, энэ удаагийн баривчилгааг ч бүс нутаг, улс орныхоо аюулгүй, тогтвортой байдлын төлөө хийсэн алхам гэж мэдэгдэж байна. 

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #АНУ, #Венесуэл,