Каракаст явуулсан АНУ-ын цэргийн ажиллагааны үеэр нийт 100 хүн амиа алдсан гэж Венесуэлийн Дотоод хэргийн сайд Диосдадо Кабельо мэдэгдлээ.
Каракас амиа алдсан хүний тоог албан ёсоор зарлаагүй ч Венесуэлийн зэвсэгт хүчин 23 алба хаагчийн нэрсийн жагсаалтыг нийтлээд байна.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Венесуэлийн албаныхны мэдээлснээр, Мадурог хамгаалж байсан хамгаалалтын багийн олон гишүүнийг энэ ажиллагааны үеэр хэрцгийгээр хөнөөсөн гэнэ. Үүний зэрэгцээ Куба Венесуэл дэх цэргийн болон тагнуулын албаны зарим ажилтан нь амь үрэгдсэн гэж мэдэгдээд буй.
Түүнчлэн АНУ-ын тусгай ажиллагааны үеэр баривчлагдсан Мадурогийн эхнэр Силия Флорес толгойдоо гэмтэл авсан бол Мадуро хөлдөө гэмтэл авсан гэж Кабельо онцолжээ.
Кабельо амь үрэгдсэн цэргийн алба хаагчдыг эрэлхэг дайчид хэмээгээд тэдний дурсгалд зориулан гашуудлын долоо хоног зарласныг мэдэгдлээ.

Эх сурвалж: Reuters

#Венесуэл, #Каракаст явуулсан АНУ-ын цэргийн ажиллагаа,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557