Венесуэлийн Үндэсний ассамблейн дарга Хорхе Родригес сүүлийн өдрүүдэд 400 гаруй хүнийг шоронгоос сулласан гэж мягмар гарагт мэдэгдлээ. Гэвч хүний эрхийн байгууллагууд үнэндээ 60–70 орчим хүнийг л сулласан гэж үзэж байна.
Венесуэлийн Төрийн тэргүүн Николас Мадурог баривчилсны дараа хоригдлуудыг ийнхүү сулласан нь энхийн дохио хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тайлбарлаж буй.
Мөн Родригесийн хэлснээр, суллагдсан хүмүүс нь улс төрийн хоригдол биш, харин хууль, Үндсэн хуулийг зөрчсөн улс төрчид аж. Үүний зэрэгцээ орон нутгийн ТББ-ууд хоригдлуудыг суллах ажиллагаа удаан, ил тод бус болж байгааг шүүмжилсээр байна.
“Foro Penal” байгууллагын мэдээлснээр, хамгийн багадаа Венесуэлд улс төрийн 800 хоригдол шоронд байгаа бөгөөд тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх, ганцаарчлан хорих, өмгөөлөгчтэй уулзуулахгүй байх, бүр тамлан зовоох зэрэг зөрчил гарч буйг гэр бүлүүд нь мэдээлж буй.
Эх сурвалж: Reuters

#Венесуэл,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557