Их Британийн Ерөнхий сайд Кийр Стармер Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзах үеэрээ эдийн засгийн өсөлт, аюулгүй байдлыг дэмжих зорилгоор Бээжинтэй харилцаагаа шинэ түвшинд гаргахыг хүсэж байгаагаа илэрхийллээ.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Их Британийн Ерөнхий сайд сүүлийн найман жилд анх удаа Хятадад айлчилж буй нь энэ юм. Айлчлалын үеэр Стармер Ардын их хурлын ордонд Ши Жиньпинтэй дээд хэмжээний уулзалт хийж, дараа нь үдийн зоог барьжээ.
Эдийн засгийн өсөлтийг хангана гэсэн амлалтаа хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй тулгараад буй Их Британийн Хөдөлмөрийн намын тэргүүн, Ерөнхий сайд дэлхийн хоёр дахь том эдийн засагтай харилцаагаа сайжруулахыг ийнхүү зорьж байгаа ч тагнуул, хүний эрхийн асуудлаар болгоомжилсон хэвээр байгаагаа нуусангүй.
Стармер “Хятад бол дэлхийн тавцан дахь чухал тоглогч. Бид хамтран ажиллах боломжийг тодорхойлж чаддаг, мөн санал зөрдөг асуудлуудаар утга учиртай, ил тод яриа өрнүүлдэг илүү боловсронгуй харилцааг тогтоох ёстой” хэмээн Стармер уулзалтын үеэр Ши Жиньпинд хэлсэн байна.
Ши Жиньпин Их Британи, Хятадын харилцаа таагүй байсан нь хэн хэнийх нь ашиг сонирхолд нийцээгүй гэж онцлоод, урт хугацааны стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын удирдлага, бодлоготой холбоотойгоор нөхцөл байдал урьдчилан таамаглахад бэрх болж буй өнөөгийн нөхцөлд Хятадтай дипломат харилцаагаа сайжруулж буй барууны удирдагчдын хамгийн сүүлийнх нь Кийр Стармер болж байгаа юм.
Тэр тусмаа татварын тарифаар сүрдүүлэх, Данийн харьяа нутаг болох Грийнландыг хяналтдаа авах тухай мэдэгдлүүд нь Их Британи зэрэг уламжлалт холбоотнуудын харилцааг өөрчлөх төлөвтэй.
Кийр Стармераас өмнө Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Канадын Ерөнхий сайд Марк Карни нар Хятадад айлчилж, худалдааны саад, хоригийг бууруулах эдийн засгийн хэлэлцээр байгуулсан.
Лондонгийн Кингс коллежийн Хятадын судлалын профессор Керри Брауны хэлснээр, энэ айлчлалаар хоёр улсын харилцаа сайжирч байгааг харуулах хэд хэдэн хэлэлцээрийг байгуулах төлөвтэй байна.
Британийн өмнөх Засгийн газруудын үед үндэсний аюулгүй байдлын үүднээс Хятадын зарим хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, Хонконг дахь улс төрийн эрх чөлөө хумигдаж байгаад санаа зовнисны улмаас хоёр улсын харилцаа олон жилийн турш таагүй байсаар ирсэн юм.
Эх сурвалж: Reuters

#Их Британи, #ХЯтад,