АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп энэ сарын 1-нд Ираны асуудалтай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, “Бид гэрээ хэлэлцээний тал дээр тохиролцоонд хүрэхийг хүсэж байна” гэлээ.
Мөн Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеигийн “АНУ цохилт явуулж, бүс нутагт дайн дэгдэхэд хүрвэл” гэсэн сэрэмжлүүлэгтэй холбогдуулан Трамп хариулахдаа, “Хэрэв гэрээ амжилттай болж чадахгүй юм бол Аятолла Али Хаменеигийн хэлсэн үг үнэн эсэхийг шалгаж үзье. Америкийн тал холбогдох бүс нутагт дэлхийн хамгийн том, хамгийн хүчирхэг хөлөг онгоц байрлуулсан” гэв.
Харин Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи хэлэхдээ, “Иран АНУ-тай цөмийн асуудлаар гэрээ байгуулж чадна гэдэгт итгэлтэй байна. Бүс нутгийн нөхөрсөг орнуудын дамжуулсан мэдээллээр хоёр талын харилцаа холбоог ахиулж байгаа бөгөөд холбогдох яриа хэлэлцээ үр дүнд хүрсэн” гэлээ.
Түүнчлэн “Гэхдээ Америкийн тал Иранд урт хугацаагаар тавьсан хоригуудаа цуцлахыг бид хүсэж байна. Мөн Ираны цөмийн эрчим хүчийг энх тайвны зорилгоор ашиглах хүрээнд уран баяжуулалтаа үргэлжлүүлэх эрхийг хүндэтгэх ёстойг анхааруулж байна” гэжээ.

Эрдэнэт-Овоо:
USD | 3557