Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи АНУ болон Израилын цохилтын үеэр амь үрэгдсэнийг албан эх сурвалжууд баталлаа. Хаменеи бямба гаргийн үүрээр ажлын байрандаа байх үед нь өгсөн цохилтоор амиа алдсан бөгөөд үүнтэй холбогдуулан улс даяар 40 хоногийн гашуудал зарласныг төрийн хэвлэлүүд мэдээлэв. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүнийг иранчуудын хувьд улсаа буцаан авах хамгийн том боломж хэмээн тодорхойлжээ. Шинжээчдийн үзэж буйгаар, Хаменеи нас барснаар Ираны дотоод тогтворгүй байдал нэмэгдэж, бүс нутгийн мөргөлдөөн өргөжих эрсдэл эрс өсөж байна. Одоогоор Ираны дараагийн удирдагчийн асуудал тодорхойгүй хэвээр байна.

Иран Израил болон АНУ-ын довтолгоонд хариу өгч, Персийн булангийн зарим бүсэд цохилт өгсөн, мөн Дубайд дэлбэрэлт болсон талаар мэдээллүүд гарч байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, Дубайн олон улсын нисэх буудлын орчимд болсон дэлбэрэлтийн улмаас нисэх буудлын нэг танхимд бага зэргийн гэмтэл үүсэж, дөрвөн хүн шархадсан байна. Гэвч Эмират үүссэн нөхцөл байдлыг шуурхай хяналтдаа авсан бөгөөд нисэх буудлын үйл ажиллагааг сэргээжээ. Түүнчлэн бямба гарагт “Palm Jumeirah” арал дээрх нэг зочид буудлын ойролцоо гал гарсан байна.
Аюулгүй байдлын эрсдэл ийнхүү нэмэгдсэнтэй холбоотойгоор Арабын нэгдсэн Эмират, Катар, Бахрейн зэрэг улсуудын агаарын орон зайд түр хязгаарлалт тогтоож, агаарын тээврийн хэд хэдэн компани нислэгүүдээ цуцалж, өөр чиглэлд шилжүүлжээ. Шинжээчид Персийн булангийн санхүү, агаарын тээврийн гол төвүүдэд иймэрхүү үйл явдал тохиолдвол бүс нутгийн тогтвортой байдал, олон улсын зах зээлд ноцтой нөлөө үзүүлж болзошгүй гэж анхааруулж байна.
Эх сурвалж: Reuters