Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилготой “Сэлбэ хот” төсөл хэрэгжиж эхлээд байна. Тус төсөл нь орон сууц, нийгмийн үйлчилгээ, дэд бүтцийг цогцоор нь шийдсэн шинэ суурьшлын бүс байгуулахад чиглэсэн бөгөөд нийслэлийн хөгжлийн томоохон ажлуудын нэгт тооцогдож байгаа. 

Төслийн гол өгөөж нь хотын төвийн ачааллыг бууруулж, иргэдийн өдөр тутмын хэрэгцээг ойр орчиндоо шийдэх боломжийг бүрдүүлэхэд оршино. Ингэснээр замын түгжрэл, агаарын бохирдол тодорхой хэмжээнд буурах, иргэд ажил, сургууль, үйлчилгээ рүүгээ илүү хурдан, хялбар хүрэх нөхцөл бүрдэх юм. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн дэд бүтэцтэй уялдсан төлөвлөлт нь амьдралын чанарыг дээшлүүлж, гэр бүлд ээлтэй, аюулгүй орчныг бий болгоход чухал нөлөө үзүүлэх билээ.

Ногоон байгууламж, орчин үеийн хот төлөвлөлтийн шийдлүүдийг тусгаснаар иргэдийн амьдрах таатай орчин нэмэгдэж, урт хугацаандаа Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг дэмжих ач холбогдолтой төсөл гэж үзэж байна.

 Төсөл дөрвөн багцад хуваагдан хэрэгжиж байгаа юм.

Бүтээн байгуулалтын явц ба тоон үзүүлэлтүүд

Сэлбэ дэд төв нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайг хамарна. Төслийн хүрээнд нийт 8,575 айлын 113 блок орон сууц барих юм. Үүнээс эхний ээлжийн 3,818 айлын орон сууцыг 2027 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 1,723 инженер, ажилтан 129 техник, машин механизмтай ажиллаж байгаа бөгөөд нийт гүйцэтгэл ойролцоогоор 25 хувьтай үргэлжилж байна. 

Хүн төвтэй төлөвлөлт: Нийгмийн дэд бүтэц

"Сэлбэ хот" төсөл нь зөвхөн орон сууц биш, иргэдийн амьдрах тав тухтай орчныг иж бүрнээр шийдэхийг зорьж байна.

Төслийн хүрээнд:

•Боловсрол: Нийт 3,780 хүүхдийн хүчин чадалтай 3 шинэ сургууль, 1,200 хүүхдийн 5 шинэ цэцэрлэг.  

•Эрүүл мэнд, үйлчилгээ: Өрхийн эмнэлэг, хороо, цагдаагийн хэсэг, соёлын болон спортын цогцолборууд.  

•Дэд бүтэц: 12.3 км шинэ авто зам, 1,500 автомашины багтаамжтай дамжин суултын зангилаа.  

•Ногоон байгууламж: 58.11 га талбай бүхий ногоон байгууламж байгуулснаар агаарын бохирдлыг 7.7%, хөрсний бохирдлыг 6%-иар бууруулна. 

Газар чөлөөлөлт ба иргэдийн дэмжлэг

Төслийн нөлөөлөлд өртсөн нэгж талбаруудын газар чөлөөлөлтийн нийт гүйцэтгэл 94.7 хувьд хүрсэн нь иргэдийн дунд хүлээлт, дэмжлэг өндөр байгааг илтгэж байна хэмээн Хятадын инженерингийн 6-р товчооны Хяналтын инженер Ц.Ганзориг хэлж байв.

Гэрэл зургийг MPA.mn

"Сэлбэ хот" төсөл нь Улаанбаатар хотын нэг төвт байдлыг халж, олон төвт хот болгон хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах, агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэхэд стратегийн чухал ач холбогдолтой мега төсөл билээ. 

#онцолсон, #Сэлбэ 20 минутын хот,