АНУ-ын зүгээс Ираны цэргийн объектуудад цохилт өгсөн тухайгаа амралтын өдрүүдээр мэдээлсэн бол Тегераны Исламын хувьсгалт гварди үүний хариуд Америкийн цэргийн баазыг онилсон гэж мэдэгдлээ. Өдгөө гурван сар гаруй үргэлжилж буй дайныг зогсоох хэлэлцээ үргэлжилж байгаа ч талууд ийнхүү харилцан цохилт өгсөөр байна. АНУ-ын Төв командлалаас X хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлд дурдсанаар, амралтын өдрүүдээр Булангийн эрэгт өгсөн цохилтууд нь олон улсын усан хил дээр ажиллагаа явуулж байсан АНУ-ын MQ-1 загварын дроныг сөнөөсөн Ираны түрэмгий үйлдлийн хариу байсан гэнэ.

Тэд “АНУ-ын сөнөөгч онгоцууд шуурхай хариу арга хэмжээ авч, Ираны агаарын довтолгооноос хамгаалах систем, газрын удирдлагын станц болон бүс нутгийн усан хилээр дамжин өнгөрч буй хөлөг онгоцуудад тодорхой аюул заналхийлж байсан хоёр дроныг устгасан" гэж онцолжээ. Нөгөө талаас, Тегераны Исламын хувьсгалт гварди Ираны өмнөд хэсэгт хийсэн халдлагын хариу болгож АНУ-ын ашиглаж байсан агаарын баазыг онилсон гэв. Хэдийгээр тэд чухам ямар бааз гэдгийг дурдаагүй боловч Кувейт улсын нутаг дэвсгэрт түгшүүрийн дохио дуугарсан тухай эх сурвалжууд мэдээлжээ. Дөрөвдүгээр сарын эхээр талууд гал зогсоох түр тохиролцоонд хүрсэн ч энхийн гэрээ хийх дипломат хэлэлцээ сунжирсаар байгаа юм. Хоёр тал Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээг цуцлах, гадаадын банкуудад царцаасан хэдэн арван тэрбум долларын орлогыг чөлөөлөх зэрэг хэд хэдэн асуудлаар санал зөрсөн хэвээр байна. Түүнчлэн Израилын зүгээс Ливан дахь "Хезболла" бүлэглэлийн эсрэг хийж буй дайн нь хэлэлцээрт саад учруулж буй бас нэгэн том хүчин зүйл юм.
Эх сурвалж: Reuters