Эрүүл мэндийн сайд Монгол Улсын Шадар сайдын хамтарсан тушаалаар "Эмнэлгийн яаралтай тусламжийн үед агаарын хөлөг ашиглах тусгайлсан журам"-ыг батлуулахаар ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв, ахлах шинжээч М.Оюунчимэг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг нар хамтарсан уулзалт хийлээ. Уулзалтаар журмын бүтэц, агуулга, үүрэг зориулалт, зохион байгуулалт, хэрэгцээ шаардлагын талаар санал солилцож, анхаарах асуудлын талаар хэлэлцсэн юм.
Тус журам батлагдсанаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн болон лавлагаа шатлалын эмнэлэг хооронд үйлчлүүлэгчийг Онцгой байдлын байгууллагын нисдэг тэргээр агаараар тээвэрлэх эрхзүйн орчин бүрдэнэ.
Эх сурвалж: ЭМЯ

#обег, #Эрүүл мэндийн сайд, #Яаралтай тусламж, #Шадар сайд,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар:
USD | 3567