Ан агнуурын мэргэжлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөллөөс 10 гаруй зэрлэг амьтан хууль бусаар агнасан байж болзошгүй асуудлаар мэдээлэл өглөө.
Ан агнуурын мэргэжлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, ан агнуурын үйл ажиллагаа, байгаль хамгаалал, хууль эрх зүйн зохицуулалттай холбоотой хэд хэдэн асуудлаар мэдээлэл өглөө.
Хэвлэлийн хурлын үеэр оролцогчид дархан цаазат бүс нутагт хууль бус агнуур явагдсан байж болзошгүй гэх асуудал, агнуурын зөвшөөрөл олголтын үйл явц, мөн шүлхий өвчний хорио цээрийн үед агнуурын үйл ажиллагааг зохицуулах асуудлыг хөндөн ярив.
Тэдний мэдээлснээр дархан цаазат бүсээс 10 гаруй зэрлэг амьтан хууль бусаар агнасан байж болзошгүй гэх баримт, мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд асуудлыг хуулийн байгууллагууд шалгаж тогтоох шаардлагатай байгааг онцоллоо.
Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд ан агнуурын үйл ажиллагаанд олгогдсон зөвшөөрлүүдийн хууль зүйн үндэслэл, шийдвэр гаргалтын талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний үед мөрдөх хорио цээрийн дэглэмийн хүрээнд агнуурын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох тухай албан шаардлага болон түүний хэрэгжилтийн талаар байр сууриа танилцууллаа.
Хэвлэлийн хурлын үеэр танилцуулсан мэдээлэл, баримтуудыг холбогдох төрийн байгууллагууд нягтлан шалгаж, үнэн зөвийг тогтоох шаардлагатайг оролцогчид онцолсон юм.
Тус хэвлэлийн хурлаар байгаль хамгаалал, зэрлэг амьтдын нөөцийн зохистой ашиглалт, хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг олон нийтийн анхааралд хүргэж, холбогдох байгууллагуудын хяналт шалгалтыг эрчимжүүлэхийг уриалав.

Гэрэл зургийг MPA.mn

#live, #Ан агнуурын мэргэжлийн аж ахуйн нэгж,