Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Иран улс дэлхийн эрчим хүчний тээврийн хамгийн чухал гарцуудын нэг болох Ормузын хоолойг бүрэн нээх асуудлыг АНУ-ын хэд хэдэн шаардлагыг биелүүлэхтэй холбожээ. Тегеран Оман улстай дамжин өнгөрөх шинэ зохицуулалтын талаар тохиролцоонд хүрэх хэлэлцээг эцэслэх шатандаа орсон ч АНУ-аас тодорхой буулт хийхийг шаардаж байна.

Ираны тавьж буй гол шаардлагуудад АНУ-ын цэргийн ажиллагааг зогсоох, Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээг цуцлах, Персийн булан дахь АНУ-ын тэнгисийн цэргийн бүслэлтийг зогсоох, Ираны царцаасан хөрөнгийг чөлөөлөх, мөн цэргийн мөргөлдөөний улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх зэрэг багтжээ.

Тегеран АНУ-тай шууд хэлэлцээ хийхээс татгалзаж, зуучлагч орнуудаар дамжуулан байр сууриа хүргүүлж байгаа бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр талын хэлэлцээг “хагас хэлэлцээ” гэж тодорхойлсон байна.

Ормузын хоолойгоор дэлхийн газрын тос, байгалийн хийн худалдааны асар их хэмжээний урсгал дамждаг тул тус замын хөдөлгөөн удаан хугацаагаар саатах нь олон улсын эрчим хүчний зах зээлд шууд нөлөөлөх эрсдэлтэй. Хоолойг нээх асуудал тодорхойгүй хэвээр байгаа нь газрын тосны үнийн өсөлтийн дарамтыг нэмэгдүүлж байгаа.

Ийнхүү Ормузын хоолойг нээх асуудал нь зөвхөн далайн тээврийн зохицуулалт бус, АНУ-Ираны харилцааг хэвийн болгох өргөн хүрээний тохиролцооны нэг хэсэг болж байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Ормуз,