Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа гадаад иргэдийн 300 аруй мянган визийг цуцалсан талаар тус улсын Төрийн департамент аравдугаар сарын 20-нд мэдээлжээ.
Виз цуцалсан шалтгаанд гэмт хэрэг үйлдэх, визийн нөхцөл зөрчих, залилан мэхлэх, цагаачлалын тогтолцоог урвуулан ашиглах, олон нийтийн аюулгүй байдал болон үндэсний аюулгүй байдалд заналхийлэх зэрэг зөрчил багтсан байна.
Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Томми Пиготт тус захиргаа өмнөх аль ч засаг захиргаанаас илүү олон визийг богино хугацаанд цуцалж байгааг мэдэгджээ.
Тус улсын эрх баригчид визийн хяналт, шалгалтыг чангатгаж, гэмт хэрэгт холбогдсон болон визийн журам зөрчсөн гадаадын иргэдэд авах арга хэмжээг чангатгаж байна.
Харин хүний эрхийн байгууллагууд виз цуцлах болон цагаачлалын хяналтыг чангатгах бодлого нь хууль ёсны ажиллагааны баталгаа, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд сөргөөр нөлөөлж болзошгүйг шүүмжилжээ.
Эх сурвалж: Reuters

#АНУ,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3589