MNS4598:2025 стандартад зааснаар суррон нь мотоциклийн ангилалд хамаарч байна. Тиймээс та суррон унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хүсвэл:  -18 нас хүрсэн байх - А үнэмлэхтэй байх - Улсын дугаар, гэрэл дохио зэрэг техникийн бүрэн бүтэн байдлыг хангах - Замын баруун талын эгнээгээр зорчих - Хамгаалалтын малгай, хувцас хэрэгслээ бүрэн өмсөхийг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.