Их Британийн Засгийн газар Украинд зориулж 450 сая фунт стерлингийн нэмэлт цэргийн тусламж үзүүлэхээр болсноо зарлалаа. Их Британийн Батлан хамгаалахын сайд Жон Хили “Оросын түрэмгийллээс сэргийлэхийн тулд бид Украины батлан хамгаалах үйл ажиллагааг тууштай дэмжих ёстой” хэмээн мэдэгдэв. Түүнчлэн энэхүү шинэ багц тусламж нь Украины армид хүч нэмэх онц чухал дэмжлэг хэмээн тэрбээр тодотгожээ. 

Тусламжийн багцад  160 сая фунт стерлингийн үнэтэй, Их Британиас өмнө нь нийлүүлсэн цэргийн тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, мөн 250 сая гаруй фунт стерлингийн өртөг бүхий радарын систем, танкны эсрэг мина, хэдэн зуун мянган дрон зэрэг багтаж буй юм. 

Энэхүү тусламжийн 350 сая фунтийг Британийн хөрөнгөөс, үлдсэн хэсгийг Лондоноор удирдуулсан Украины олон улсын тусламжийн сангаар дамжуулан Норвеги гаргах аж. 

Эх сурвалж: ВВС 

#Дэлхийн мэдээ, #Их Британи, #УКраин,