Украин, АНУ, Их Британи болон Европын орнуудын төлөөлөл Лондон хотод уулзаж, Орос-Украины дайныг зогсоож, энхийн хэлэлцээр байгуулах талаар хэлэлцэж байна.
Өнгөрсөн долоо хоногт Парист болсон хэлэлцээрийн үргэлжлэл болж буй энэ уулзалтаар "Гал зогсоох нөхцөл ямар байж болох вэ, урт хугацаанд энх тайвныг хэрхэн тогтоох вэ гэсэн асуудлыг хөндөж байна" гэж Их Британийн Батлан хамгаалахын сайд Жон Хили онцолсон. Уулзалтад Ерөнхийлөгч Дональд Трампын Украин-Оросын асуудлаарх тусгай элч, генерал асан Кит Келлогг мөн оролцож байгаа юм.
Уулзалтын дүнд ямар шийдэлд хүрэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч Украины зарим газрыг ОХУ-ын мэдэлд шилжүүлэх асуудал хөндөгдөж магадгүй гэж ажиглагчид онцолж байна. Парисын уулзалтын үеэр АНУ-ын албаныхан Орос эзэлсэн бүс нутгуудыг хадгалан үлдэх нөхцөлтэй энхийн хэлэлцээрийн санал дэвшүүлсэн гэсэн мэдээлэл гарч байв. Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский энэ саналыг эрс эсэргүүцэж, “Энэ бол манай газар нутаг, Украины ард түмний газар. Өөр яриа байхгүй” гэж мэдэгдсэн аж.

Европын зарим улс АНУ-ын энэ саналыг болгоомжтойгоор хүлээж авч байгаа бол, нөгөө хэсэг нь Крым, Луганск, Донецк, Запорожье, Херсон зэрэг таван бүс нутгийг Орос бүрэн болон хэсэгчлэн хянаж байгааг бодитоор хүлээн зөвшөөрөх хандлагатайг шинжээчид онцолж байна. Гэхдээ Европын холбоо Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хамгаалахыг нэн тэргүүнд тавьсан хэвээр байна.
АНУ-ын тал өмнө нь 30 хоногийн хугацаанд гал бүрэн зогсоох саналыг дэвшүүлсэн ч ОХУ өргөн цар хүрээтэй нөхцөл тавьсан тул хэлэлцээр мухардаад байгаа юм.
Эх сурвалж: AP

#АНУ, #Дэлхийн мэдээ, #Их Британи, #УКраин, #дайныг зогсоох асуудлаар хэлэлцэв,