2026 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр, Японы ЭСЯ, Монгол Улсын Филармонитой хамтран “Япон дууны тэмцээн”-ийг амжилттай зохион байгууллаа.
Анх 65 хүн бүртгүүлснээс эцсийн шатанд 14 оролцогч тайзан дээр өөрсдийн гал цогтой, гайхалтай үзүүлбэрээ толилуулж, эхний 3 байранд Б.Сүвээдэй, Б.Маргад-Эрдэнэ, Б.Хулан нар шалгарлаа.

Үйл ажиллагааны нээлтэд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Игавахара Масарү болон Монгол Улсын Филармонийн захирал, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан С.Баттулга нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв. 

Шүүгчдийн бүрэлдэхүүн:
•    Япон сангийн япон хэлний мэргэжилтэн Томиока Фүмико
•    СИТИ их сургуулын хөгжимийн багш хүндэт профессор, дуурын дуучин Окүяама Юми
•    Монгол Улсын Филармонийн Ерөнхий найруулагч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Дэлгэрбаяр
•    Контэнт хөгжүүлэгч Youtuber Gremix
 Мөн Элчин сайд М.Игавахара тустай шүүгчээр оролцлоо.

Тэмцээнийг ивээн тэтгэж буй Abico ХХК нь Япон Улс Монгол Улсын хооронд бараа бүтээгдэхүүн худалааны салбарт гүүр болон ажилладаг байгуулага юм.    
Филармонийн зүгээс Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн хөгжимчин Х.Тунгалагтамир “Камадо Танжиро но үта" хэмээх япон дууг лимбээр тоглохын хамт Д.Гоомарал, Д.Үйлстөгөлдөр нар “Кизүна но кисэки” хэмээх япон дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.
 
Жич: Энэхүү тэмцээний 3 шилдэг оролцогч Япон оронтой танилцах “JENESYS” хөтөлбөрт оролцох эрхээр шагнуулав. Энэхүү хөтөлбөр нь хоёр орны харилцааны ирээдүйг залгамжлан, мэдээллийг идэвхтэй түгээх чадвартай залуучуудыг Японд урьж Японы талаарх ойлголтыг нэмэгдүүлэхийн хамт Японы гадаад харилцаа болон сэтгэл татам байдал зэргийг олон нийтийн сүлжээгээр идэвхтэй таниулан сурталчлах зорилготой юм гэж Японы ЭСЯ-аас мэдээллээ. 

#Японы ЭСЯ, #Япон дууны тэмцээн,