Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Улсын сүлжээний ус судлалын Орог-Богд харуулын усны горимын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээнд тулгуурлан 1990-2025 оны хоорондох нуурын усан гадаргын талбайн өөрчлөлтийг харуулсан мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газраас бэлтгэжээ.
Монгол орны онцлог нууруудын нэг болох Орог нуур нь Баянхонгор аймгийн Богд сумын нутагт, Их Богд уулын ар хормойд далайн түвшнээс дээш 1217 м өндөрт оршдог нуур юм. Нуурын зүүн хойд талаас цутгах Түйн голын адагт томоохон садраа адаг үүсч, намагжих үйл явц ажиглагддаг.
1957 оны газар хөдлөлтийн дараа нуурын талбайд ихээхэн өөрчлөлт гарч, 140 км.кв хүрсэн бөгөөд тухайн үед нуурын урт 31.8 км, өргөн 7.7 км, эргийн шугамын урт 75 км болсон байна. Гэвч Орог нуурын усны хэмжээ тогтворгүй бөгөөд зарим жил бүрэн хатаж ширгэх тохиолдол ч бий.
Сүүлийн 35 жилийн хугацаанд хиймэл дагуулын зургаар хийсэн судалгаагаар нуурын усан гадаргын талбай 0–140 км.кв хооронд хэлбэлзэж байжээ. Энэ хугацаанд Орог нуур 2005, 2006, 2009, 2023 онд бүрэн хатаж ширгэсэн байна.
Орог нуур нь Нууруудын хөндий дахь хоёр дахь том нуур. Говь-Алтайн нурууны хамгийн өндөр уул Их Богдын ар хормойд тулж оршдог ба баруунаас зүүн тийшээ сунгуу зууван хэлбэртэйгээр тогтоно. Тус нуур нь гидрокарбонат, хлоридын ус бүхий нуурын төрөлд багтах ба усны өнгө шаравтар ногоон туяатай, хатуулаг чанар 15 орчим болохын дээр ёроол нь зуурмаг шавартай байдаг.
Ташрамд, Монгол Улс усны нөөцийн хувьд харьцангуй хязгаарлагдмал, орон зай болон улирлын хувьд жигд бус тархалттай орнуудын нэг юм. Монгол орны усны нийт нөөц олон жилийн дунджаар 564.8 км³ бөгөөд нуур 88 хувь, гол мөрөн 6 хувь, газрын доорх ус 2 хувийг бүрдүүлдэг.