Өмнөговь аймаг 2025 оны жилийн эцсийн мал тооллогоор 155.9 мянган тэмээ тоолуулж улсдаа хамгийн олон тэмээтэй аймгаар тодорсон. Тус аймгийнхан энэ сарын 6-8-ны өдрүүдэд “Түмэн тэмээний баяр”-аа хийнэ.

Энэ хүрээнд орон нутгийн тэмээчдийг алдаршуулан танилцуулж байгаа. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн тэмээчин, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ж.Тогтохсүрэнг онцоллоо.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Жаалдүгийн Тогтохсүрэн 1988 оноос тэмээн сүргийг өсгөж, галбын улаан үүлдрийн тэмээн сүрэг маллан, өсвөр тэмээ бойжуулдаг тэргүүний малчдын нэг юм.
Тэрээр 2022 онд Галбын улаан үүлдрийн тэмээг 1167 толгойд хүргэж, энэ амжилтаараа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн байна. Харин 2025 оны жилийн эцсийн мал тооллогоор 1172 толгой тэмээ тоолуулсан байна.
Ж.Тогторсүрэн бойжуулсан бүх ботгоо номхруулж, ингийг саальд хамруулан жилийн турш сүү, хоормог бэлтгэн ааруул үйлдвэрлэдэг бөгөөд жил бүр зохион байгуулдаг “Нутгаа мөнхөлсөн тэмээчид” баяр, Баян багт уламжлал болгон тэмдэглэдэг 1000 ботгоны баярт тогтмол оролцдог.
Мөн Өмнөговь аймагт 2016 онд зохион байгуулсан “Монгол тэмээ-999” дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох 1000 тэмээний уралдаан, Баян багт 2018, 2019, 2020 онд зохиосон “Түмэн тэмээний баяр”-т нутгийн малчин иргэдийг уриалан оролцож байсан юм.
Ж.Тогтохсүрэнгийн амжилтыг дурдахад, 2011 онд “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн тэргүүний ажилтан”, 2013 онд “Аймгийн сайн малчин”, 2014 онд Монголын радиогийн “Алтан төлийн эзэн”, 2015 онд “Улсын сайн малчин”, 2017 онд “Мал аж ахуйн хүндэт профессор” цол тэмдгээр шагнуулсан бөгөөд 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын "Хөдөлмөрийн баатар” цол хүртжээ.
Тэрбээр мал аж ахуйн салбарт 38 жил үр бүтээлтэй ажиллаж, Галбын говийн улаан үүлдрийн тэмээг өсгөн үржүүлж, уналга, эдэлгээнд сурган өв уламжлалаа дамжуулж яваа хөдөлмөрч, говь нутгийн үлгэр жишээ гэр бүл юм.