Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатаар ахлуулсан ажлын баг магадлан итгэмжлэгдсэн Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцаж, багш сурагчидтай уулзлаа. Уулзалтаар “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хэрэгжилт, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч, санал солилцсон юм.
Энэ онд Өмнөговь аймгийн ИТХ-аас мэргэжлийн боловсролын салбарт шаардлагатай 803 сая төгрөгийн сургалтын хэрэглэгдэхүүн, хүнд машин механизмын операторын ангийн дадлагын тоног төхөөрөмжийг шийдвэрлэжээ.
Мөн суралцагчдын үдийн хоолны зардалд орон нутгаас 750 сая төгрөг зарцуулж байна.
Хөрөнгө оруулалтууд үр дүнгээ өгч Политехникийн коллеж нь улсын хэмжээнд мэргэжил, техникийн боловсролын 70 гаруй сургуулийн 40 мянган суралцагчаас мэдлэг, мэргэжлийн ур чадвараар манлайлан “Монгол ур чадвар-2026” тэмцээний “Үндэсний ялагч”-аар Гагнуур, хэвлэлийн график дизайн, CNC токерь механик мэргэжлээр гурван суралцагч шалгарч энэ оны есдүгээр сард БНХАУ-ын Шанхай хотод болох олон улсын уралдаанд оролцох эрхийг авчээ.

#өмнөговь, #Сурагчдын үдийн хоол,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3563