Дэлхийн номын баярыг угтан “Нутгийн номын сан” хөтөлбөрийн хүрээнд бүх нийтийн ном унших сонирхлыг хөгжүүлэх, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Уншдаг хүн хөгждөг” аяныг эхлүүллээ.

Аяныг энэ сарын 23-наас 9 дүгээр сарын 23 хүртэл таван сарын хугацаанд зохион байгуулж, ном унших дадлыг нэмэгдүүлэх чиглэлээр нөлөөллийн олон талт үйл ажиллагаа, уралдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Өмнөговь аймгийн яруу найрагчид, ХЖТ-ын жүжигчид хамтран Д.Нацагдоржийн "Миний нутаг" шүлгийг уншиж, нээлтийн үйл ажиллагааг эхлүүлсэн юм.

Ном унших үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон шилдэг уншигч хүүхэд, насанд хүрэгч, байгууллага, гэр бүл, анги, сургууль, сум зэргийг шалгаруулж шагнаж урамшуулна.

“Уншдаг хүн хөгждөг” аяны нээлтэд төрийн байгууллагын удирдлагууд, хэлтсийн дарга нар, 15 сумын Засаг дарга, сургууль, цэцэрлэгийн захирал оролцож, ном унших дадлыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлын талаар амлалт бичин, аяны төгсгөлд тайлагнах хэлбэрээр зохион байгуулсан нь онцлог үйл ажиллагаа боллоо.

#ӨМНӨГОВЬ:,